Нийгэм Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг...

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсаас ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх гэж байгаа тухайгаа жиргэжээ. Япон улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авчрах МИАТ-ийн онгоц өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 цагт нисэж, 19:00 Наритад газардан, дөрөвдүгээр сарын 3-ны 13:05 цагт Улаанбаатарт буух юм. 

Ц.Элбэгдорж “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” хэмээгээд “Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.

Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. “Чамайг тэнд хорино” гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно” гэсэн байна. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ@elbegdorj

Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу

View image on Twitter

34711:53 AM – Apr 2, 2020Twitter Ads info and privacy321 people are talking about this

Түүнийг Монголд ирмэгц баривчилна хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. 

Харин шүүх, прокурорын байгууллагаас тодруулахад “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гараагүй” гэсэн хариулт өгсөн юм. 

Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж буй. Тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарснаас болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улс Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байгаа билээ. 

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Майкрософт компани Windows 11 системтэй компьютерт AI товч шинээр нэмлээ

Майкрософт компани сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаа...

АНУ ураны олборлолтоо нэмэгдүүлэв.

Эхний улиралд дотоодын үйлдвэрлэл сүүлийн 5 жилд байгаагүй дээд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна