Технологи АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа

АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа

АНУ-ын батлан хамгаалах салбарын дэмжлэгтэйгээр “Stratolaunch” компанийн бүтээсэн “Talon-A” нэртэй дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг Номхон далайн дээгүүр амжилттай туршсан талаар “Defense News” мэдээллээ. Туршилт нь Multi-Service Advanced Capability Hypersonic Test Bed (MACH-TB) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд уг хөтөлбөр нь АНУ-ын дуунаас хурдан зэвсгийн системүүдийг хөгжүүлэх үндсэн платформыг бий болгох зорилготой юм.

Туршилтын онцлог:

  • “Talon-A” аппарат 5 Мах буюу 6125 км/цаг хүртэл хурдад хүрч,
  • Калифорнийн Ванденберг баазад амжилттай газардав.
  • Аппаратыг “Stratolaunch”-ийн “Roc” нэртэй хоёр их биетэй аварга онгоц агаарт хөөргөж, хөөрсний дараа тусдаа хөдөлгүүрээр ниссэн байна.
  • “Talon-A” нь 8.5 м урт, 3.4 м өргөн, хөөрөх үеийн жин 2.72 тонн.

Онцлог давуу талууд:

  • АНУ-д хувийн компанид бүтээсэн дуунаас хурдан анхны аппарат
  • Дахин ашиглах боломжтой, туршилт бүрийн дараа дахин нисгэх боломжтой систем
  • Зэвсгийн систем, дуунаас хурдан технологийн хөгжлийн туршилтын платформ болгохоор төлөвлөж байна

“Roc” тээвэрлэгч онгоцыг хөөргөх тавцан болгон ашиглаж, аппаратын нислэгийг агаарын өндөрт эхлүүлж байгаа нь газар дээрх хөөргөлтийн уламжлалт аргуудаас ялгарах шинэлэг шийдэл болж байгаа юм.

“Talon-A” аппаратыг өмнө нь 2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны гуравдугаар сард туршиж байсан бөгөөд энэ удаагийн туршилт хамгийн өндөр хурдтай, газардалттайгаар амжилттай болж өнгөрлөө.

Эх сурвалж: Defense News

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна