Нийгэм Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоосон байна. Ингэснээр тус тогтоолоор батлагдсан байршил бүхий аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэд газар өмчилж авах боломж бүрдэж байна.

Иргэд E-Mongolia системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Үүнд:

  1. Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа
  3. Газар эзэмших эрхийн лавлагаа
  4. Газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл
  5. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа
  6. Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт
  7. Газрын төлбөр, тооцоо нийлсэн акт
  8. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
  9. Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа
  10. Нэгж талбарын суурь үнэлгээний лавлагаа
  11. Хувь хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа авах хүсэлт гаргах

Тус үйлчилгээнүүдийг авахын тулд иргэд өөрийн бүртгэлээрээ E-Mongolia системд нэвтэрч, “Үйлчилгээ хайх” цэсээс үйлчилгээний нэрийг оруулснаар үйлчилгээг авна.

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг болон хянан баталгаа зэрэг баримт бичигт 8–10 төрийн албан хаагчийн гарын үсэг шаардлагатай байдаг байсан бол тус үйлчилгээнүүд цахимжсанаар газар эзэмших, ашиглах үйл явцыг хялбаршуулж, төрийн байгууллагын шат дамжлагыг багасган, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна