Эрүүл мэнд Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг...

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай

Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч, 24/7 цахимаар хялбархан аваарай.

Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг цахимаар авснаар:

  • Цаг зав хэмнэнэ: Эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд биечлэн очих шаардлагагүй болж, таны ажлын ачааллыг бууруулна.
  • Вакцины хугацааг сануулна: Завгүй амьдралын хажуугаар заримдаа хүүхдийнхээ вакциныг хийлгэхээ мартах тохиолдол багагүй гардаг байх тэгвэл одоо санаа зовох хэрэггүй. Хүүхдийн дархлаажуулалтын дараагийн тун дөхөхөд танд цахим сануулга илгээгдэж, товоо мартахгүй.
  • Мэдээллээ дэлгэрэнгүй хянах боломж: Хүүхдийн хийлгэсэн вакцины нэр төрөл, огноо, тунгийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, дэлгэрэнгүй харах боломжтой.
  • Алдаа гарах эрсдэлгүй: Цаасан дээр бичиж тэмдэглэснээ хаях гээх, буруу мэдээлэл авах эрсдэлгүй болж, цахим хэлбэрээр баталгаатай мэдээлэл авна.
  • Татах, илгээх боломжтой: Вакцины түүхээ PDF хэлбэрээр татаж аваад, сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх, гадагшаа зорчиход илгээх, харах боломжтой.

Хэрхэн авах вэ?

  1. E-Mongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх;
  2. Үндсэн цэсээс “Эрүүл мэнд” хэсгийг сонгох;
  3. “Дархлаажуулалтын мэдээлэл” үйлчилгээг сонгох;
  4. Хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй үзэж, хүсвэл PDF файлаар татаж авах;

Төрийн үйлчилгээг илүү шуурхайил тодхүртээмжтэй болгох зорилтын хүрээнд E-Mongolia систем тасралтгүй шинэчлэгдэж байна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе!
Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг авах боломжтой бөгөөд хэрэв хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол үйлчилгээ авсан харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандахыг анхаарна уу.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна