Нийгэм Хийн хоолой Монголыг дайран өнгөрөх магадлал нэмэгдлээ

Хийн хоолой Монголыг дайран өнгөрөх магадлал нэмэгдлээ

Хийн хоолой Монголыг дайран өнгөрөх магадлал нэмэгдлээ

Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн том төсөл яригддаг. Үүний нэг нь Оросоос Хятадын зах зээлд нийлүүлэх байгалийн хийн хоолойн төсөл юм. Хятад руу хоёр чиглэлээр байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд эхний чиглэл буюу зүүн чиглэлийн  төсөл амжилттай хэрэгжээд эхэлчихсэн.

Харин баруун чиглэлийн хоолойн маршрут нь Монгол, Казахстаны хилийн завсраар Оросын нутгаас Хятад руу тавигдахаар анх яригдсан боловч энэ хэсгийн газар орны байрлал нь хоолой тавихад зардал өндөртэй, мөн дархан цаазат газрыг дайран өнгөрч байгаа учраас байгаль хамгаалагчдын зүгээс эсэргүүцэлтэй учирсан.

Баруун чиглэлийн хоолойн дараагийн боломжит хувилбар нь Монголыг нутгийг дайруулан тавих хувилбар юм.

Энэхүү хийн хоолойн төслийг Оросын талаас хэрэгжүүлэгч нь төрийн өмчит “Газпром” компани. ОХУ-ын Ерөнхиийлөгч Владимир Путин өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Монголд хийсэн айлчлалаасаа буцаж очингуутаа “Газпром” компанийн ерөнхийлөгч Алексей Миллертэй уулзаж, Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг судалж үзэхийг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг Алексей Миллер өнгөрсөн Баасан гаригт /2020.03.27/ Путинд айлтгасан нь амралтын өдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн цацагдлаа.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ уулзалтаар хийн хоолойг Монголын нутгийг дайруулан тавих эцсийн шийд гараагүй, зөвхөн төслийн техник, эдийн засгийн тооцоог хийхийг зөвшөөрсөн хэрэг юм.

“Монголоор дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Сила Сибири-2” төслийн тухайд жилдээ 50 тэрбум куб.метр хий нийлүүлэх боломжтой. Бид энэ ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Иймээс хөрөнгө оруулалтын өмнөх үеийн судалгаа, тооцоог хийх үүрэг өгөхийг хүсч байна” хэмээн Алексей Миллер хэлсэнд Путин Ерөнхийлөгч “тохирлоо” гэсэн үгээр хариу өгсөн хэрэг юм.

Монголын нутгаар дайруулан хийн хоолойн барих төсөл гурван улсын хооронд яригдаад 20 гаруй жил болж байгаа. Баруун чиглэлийн хийн хоолойн чиглэлийг Орос болон Хятад улс 2015 онд тохирсон ч энэ төсөл урагшлаагүй. Учир нь, нэгдүгээрт, энэ чиглэл нь газар зүйн хувьд бартаа ихтэй газраар тавигдах учраас эдийн засгийн хувьд асар их хөрөнгө шаардаж байгаа, хоёрдугаарт, хийн хоолой дайран өнгөрөх газар нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн дархан цаазат газар тул байгаль хамгаалагчид болон орон нутгийн иргэдийн зөвшөөрөл шаардлагатай.

Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолой нь оросуудад хэд хэдэн давуу талтай. Өмнөх баруун чиглэлийг бодвол 1000 орчим км-ээр татуу, хоолойн тавих газрын газар зүйн байрлал бартаа багатай учраас зардал хэмнэх боломжтой.

Мөн Монголын нутгаар дамжин нийлүүлэгдэх хийг Ямалын ордоос нийлүүлэх бөгөөд Ямалаас Томск, Красноярск, Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар, Эрээн чиглэлээр дамжина. Энэ нь Оросын Сибирийн томхон хотуудын хийн хэрэглээг давхар хангах боломжийг өгч байгаа юм.

Энэ төслийн эдийн засгийн тооцоо эцэслэн гараагүй ч оролцогч талуудад аль алинд ашигтай байх хувилбар юм. Өнгөрсөн жил Путин үүрэг өгч байх үед “Газпром”-ын зүгээс Хятад руу нийлүүлэх боломжтой хийн хэмжээг жилдээ 12 тэрбум куб.метр гэж яригдаж байсан бол энэ хэмжээ 50 тэрбум хүртэл нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжих магадлалыг нэмэгдүүлжбайна.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн...

Япон дахин 10 гаруй орны иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоно

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна