Нийгэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар ярьж буй хуурамч бичлэгийг түгээсэн Өвөрмонголын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар ярьж буй хуурамч бичлэгийг түгээсэн Өвөрмонголын Д.Алтанбаатар, FM 102.1-ийн захирал Б.Мөнхбат нарыг суллаж, гадуур шалгаж эхэлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарыг “Худал мэдээлэл тараасан” хэргээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖуншина уу.

Тэгвэл тухайн иргэдийг энэ сарын 5 /2024.01.05/-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байна. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан” яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22 /2023.12.23/-ны өдөр сунгаж шийдвэрлэсэн байдаг.

Харин тэдний өмгөөлөгч нар уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсанаар яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Д.Алтанбаатар нь БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Одон” телевизийн Соёл урлагийн хөгжлийг дэмжих “Андгай” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бол Б.Мөнхбат нь “LIKE HD” FM 102.1-д захирал ажилтаa нэгэн ажээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа юм байна.


Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна