Эрүүл мэнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн...

Монгол Улсын эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарч, дэлхийд зургаадугаарт бичигджээ

Улс орны хүн амын 15 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүсийн дундах ямар нэг тамхины бүтээгдэхүүний хэрэглээний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын мэдээллийн сан 2020 онд судалгаа явуулахад, Монгол Улс энэ насны эрэгтэй хүмүүсийн тамхины хэрэглээгээр дэлхийд эхний зургаадугаар байр орсон байна.

Тодруулбал, Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн судалгааны дүн гарчээ. Харин тус жагсаалтын эхэнд Индонезийн эрэгтэйчүүдийн 71 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн дүн гарсан бол, Мьянмар 69 хувь, Жордан 57 хувь, Гүрж 56 хувь, Бангладеш 52 хувь, Монгол эрчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Ийм иргэд та бүхнийг эрүүл мэндээ бодож тамхи хэрэглэхээ зогсоохыг анхааруулж байна. Манай улсад гарч буй хорт хавдрын ихэнхийг уушгины хорт хавдар эзэлж байгаа нь тамхитай холбоотой гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна