Эдийн засаг Монголчууд үндэсний сошиал коммерс платформоо бүтээлээ

Монголчууд үндэсний сошиал коммерс платформоо бүтээлээ

лаанбаатар хот, 2023-11-01, Монголчууд өөрсдийн бүтээсэн анхны сошиал коммерс платформоо 2023 оны 11 сард олон нийтэд нээлттэй танилцуулна.

Уг платформ нь цахим орчинд олны хүчийг нэгтгэж хүчирхэг КОММЮНИТИ /нэгдэл / үүсгэн хөгжүүлэх замаар бизнесээ  хөгжүүлж, дараа үеийн бизнес загварт шилжих боломжийг олгож буй анхны үндэсний платформ юм.

Mongol.net платформд зочилсноор өөрийн сонирхдог салбарын экспертүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна спорт, хобби, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, шинэ технологи зэрэг төрөл бүрийн коммюнити нэгдлийн гишүүн болоход нээлттэй.

Мөн өөрийн дэмждэг бизнесүүдийн нэгдэлд элсэж үндэсний дархлаа болсон Монгол хэлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, борлуулалт, гүйлгээ тутмаас урамшуулал авах, сонирхолтой даалгавар биелүүлж орлого олох, хүн бүр өөрийн  коммюнити, цахим дэлгүүрээ үүсгэн хөгжүүлэх боломжтой болох юм.

Платформын нээлтийн арга хэмжээ 11 сарын 25 өдөр, Улаанбаатар зочид буудлын 1 давхарт болох тул та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Некст Сошиал Платформ Провайдер ХХК-с.
Төв оффис: Улаанбаатар хот, Баянзүрх дуурэг, 1-р хороо
Холбогдох утас: 75057117
И-мэйл хаяг: contact@nextsocial.mn
Вэбсайт: https://nextsocial.mn

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна