Дэлхий Украин дахь Оросын армийн ухралтыг Чечений Кадыров хурцаар шүүмжлэв

Украин дахь Оросын армийн ухралтыг Чечений Кадыров хурцаар шүүмжлэв

ХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хамгийн үнэнч хүмүүсийн нэг гэгддэг Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров өчигдөр Украин дахь Оросын армийн ухралтыг ширүүн шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.

“Тэд алдаа гаргасан тул шаардлагатай дүгнэлтээ гаргах ёстой гэж би үзэж байна. Өнөө маргаашгүй стратегиа өөрчлөхгүй бол би батлан хамгаалах яам болон улсын удирдлагуудтай уулзаж, газар дээрх бодит байдлыг тайлбарлахаас өөр арга алга” гэж тэр Ням гарагт Телеграм хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Кадыровын мэдэгдлээс харвал Украины армийн сүүлийн өдрүүдэд гаргасан гэнэтийн амжилт Кремлийн удирдагчдын санааг нэлээд зовоож буй бололтой.

Одоо бүгд Оросын армийн ухралтын талаар Путин юу гэж хэлэхийг анхааралтай ажиглаж байна. Дайны эхэн үед Оросын зэвсэгт хүчин Киев хотыг хэдхэн өдрийн дотор эзлэх анхны төлөвлөгөө нь бүтэлгүйтэхэд тэр тодорхой тайлбар хэлээгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт Владивосток хотод болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр Путин энэ дайнаар Орос улс “юу ч алдаагүй, алдахгүй” тухай ярьж байв.

Украины фронтын шугамаас таагүй мэдээ ирж байсан Бямба гарагт Путин нийслэл Москва хотын өдрийг тэмдэглээд завгүй байсан нь Оросын зарим цэргийн судлаач, мэргэжилтнүүдийн шүүмжлэлийн бай болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна