Дэлхий Владимир Путин 90-ээд оны үед таксинд явдаг байснаа дурсжээ

Владимир Путин 90-ээд оны үед таксинд явдаг байснаа дурсжээ

Ням гарагт ОХУ-ын “Россия 1” сувгаар Орос орны шинэ үеийн түүхийг өгүүлсэн “Новейшая история” баримтат киног үзүүлжээ.

Энэ бүтээлд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсан түүхэн үйл явдлын талаар ярьсан юм. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байснаас нэмэлт орлого олохын тулд хааяа таксинд явдаг байснаа Путин дурсжээ.

“Заримдаа би нэмэлт орлого олохоос өөр аргагүй болдог байлаа. Энэ нь хувийн машинаараа таксинд явна гэсэн үг. Одоо дурсахад тийм таатай зүйл биш ч бодит байдал ийм л байлаа” гэж тэр ярьсан юм.

1990-ээд оны үед Орос улсад такси ховор, ихэнх хэрэгцээг хувийн автомашинууд гүйцэлдүүлдэг байжээ. Зарим тохиолдолд албаны автомашин, тухайлбал түргэний машинаар хүртэл таксинд явдаг байсан гэдэг.

Путин 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа КГБ дэх ажлаасаа гарч, Санкт Петербург хотын дарга Анатолий Собчакын ажлын албанд орж байв.

Тэрбээр Зөвлөлт улс задарсанд харамсаж явдгаа дээрх баримтат кинонд орохдоо ярьжээ.

“Энэ бол Зөвлөлт Холбоот Улсыг задлах нэрийн дор Оросын түүхэн газар нутгийг хуваасан явдал юм” гэж Путин харамссан байна. Өрнөдийнхөн энэ хуваагдал цааш үргэлжилж, ОХУ задрах нь цаг хугацааны асуудал гэж тооцоолж байсан гэдэгт итгэлтэй явдгаа тэр бас ярьсан юм.

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна