Чөлөөт Жолооны сургалтын төлбөр нэмэгджээ.

Жолооны сургалтын төлбөр нэмэгджээ.

Авто сургуулийн сургалтын төлбөр 600 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Өмнө нь 300 мянган төгрөг байсан сургалтын төлбөр 2021 оны 04 дүгээр сард нэмэгдэж, 400 мянган төгрөг болжээ. Харин өнгөрсөн 10 дугаар сарын эхээр төлбөр дахин 200 мянгаар нэмэгдэж, одоо 600 мянган төгрөг болоод байна.

Энэ дагуу бид Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ж.Даланжаргалтай холбогдлоо.

-Жолооны курсын сургалтын төлбөр нэмэгдсэн байна. Яагаад нэмэгдэх болов?

-Төлбөрөө үе шаттайгаар нэмсэн. Энэ өсөлт жолооч бэлтгэх үйл ажиллагаанд шаардлагатай авто машины сэлбэг, шатахуун, түрээс, багш боловсон хүчний цалин бүгд нэмэгдсэнтэй холбоотой.

-Жолооны курсуудын сургалтын орчин төдийлөн сайн биш. Төлбөр нэмэгдэхээр сургалтын орчин сайжрах уу?

-Авто сургуулийн сургалтын орчин бааз маш муу. Улаанбаатар хотын 160 авто сургууль гэхэд дундаа 20-хон сургалтын талбайтай. Гэтэл стандартын шаардлага хангасан нэг ч сургалтын талбай байдаггүй. Тиймээс сургалтын орчин нөхцөлийг сайжруулахын тулд төлбөрийг нэмэхээс өөр аргагүй гэсэн тайлбарыг өгч байна.

Ийн жолооны курсууд орчин нөхцөлөө сайжруулах, зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан төлбөрөө нэмжээ. Энэ салбарын үйл ажиллагаа, үнийн өсөлтийг төрийн ямар нэг байгууллага хянадаггүй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа өөрсдөө зохицуулж, үнээ ч өөрсдөө тохиролцоод нэмдэг гэсэн үг. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв төгсөгчдөөс шалгалт авах болон жолооны үнэмлэх хэвлэх ажлыг хариуцдаг. Харин авто сургуулийн үйл ажиллагаа, сургалтын төлбөрт хяналт тавьдаггүй юм байна.

shuud.mn

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна