Нийгэм Замын-Үүд боомтын экспортын хэсэгт олон улсын стандартад нийцсэн ариутгалын...

Замын-Үүд боомтын экспортын хэсэгт олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалга суурилуулжээ

Засгийн газраас Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2,000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаанууд татагдсан аж. Үе шаттайгаар татах ажлууд хийгдэх бөгөөд одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манайх руу шилжих аж.

Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжинд гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байгаа гэв.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 9636-1281 гэсэн дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн байна. Иргэд уг дугаараар хандан гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүйтэй холбоотой санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах боломжтой. Дээрх санал, гомдлын утсыг гаалийн дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэнэ хэмээн Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна