Дэлхий Алексей Навальныйн байгууллагыг “экстремист” ангилалд оруулж, ОХУ-д үйл ажиллагааг...

Алексей Навальныйн байгууллагыг “экстремист” ангилалд оруулж, ОХУ-д үйл ажиллагааг нь хориглолоо

Шоронд хоригдож байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн авлигатай тэмцэх байгууллагыг өчигдөр Москва хотын шүүх “экстремист байгууллага”-аар зарлаж, үйл ажиллагааг нь хоригложээ.

“Тус байгууллага төр засгийн албан хаагчдыг иргэдээр үзэн ядуулах зорилготой мэдээлэл түгээгээд зогсохгүй экстремист үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон” гэж Москва хотын шүүхийн төлөөлөгч Алексей Жафяров мэдэгдсэн байна.

Навальныйн үүсгэн байгуулсан “Авлигатай Тэмцэх Сан” төрийн бус байгууллага, түүний Орос даяар ажилладаг салбаруудыг “экстремист” ангилалд оруулах хүсэлтийг прокурорууд дөрөвдүгээр сард шүүхэд гаргаж байжээ.

Москва хотын шүүх уг хүсэлтийг 12 цагийн турш хаалттай хэлэлцсэний эцэст шийдвэрээ ийнхүү гаргасан байна.

Ингэснээр Навальный болон бусад сөрөг хүчний улс төрчид ирэх есдүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан “экстремист” үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байгууллагуудыг хориглох шинэ хуулийг баталж байв.

Шийдвэрийг зарласны дараа Навальныйн шадар хүмүүс тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлцгээжээ. Тухайлбал Литва улсад орогнож байгаа Леонид Волков “Бид үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

АНУ болон Их Британи улсууд шүүхийн шийдвэрийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

“Энэ бол авлигатай тэмцэж, нээлттэй нийгэм байгуулахыг зорьж буй хүмүүсийн эсрэг үйлдсэн Кафка маягийн ээлжит халдлага юм. Мөн Орос улсад сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин тогтнох боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо” гэж Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн юм.

АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс уг үйлдлийг хүний суурь эрхийг зөрчиж буй хэрэг гээд улс төржүүлсэн шалтгаанаар шоронд хоригдож байгаа Навальныйг суллахыг уриалжээ.

Ирэх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Швейцарын Женев хотод анх удаа уулзах юм. Уулзалтын үеэр Навальныйн асуудлыг хөндөх нь тодорхой байна.

Эх сурвалж: AFP

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна