Дэлхий Вакцины илүүдэлтэй Серби улс гадаадын иргэдийг дархлаажуулж байна

Вакцины илүүдэлтэй Серби улс гадаадын иргэдийг дархлаажуулж байна

Дэлхийн ихэнх улс орон коронавирусийн эсрэг вакцин олж авах асуудалтай тулгараад байхад Балканы хойгийн Серби улсын эрх баригчид илүүдэл вакцинаа хэрхэн үрж дуусгах тал дээр тархиа гашилгаж байна.

Тус улс цар тахлын эрт үед вакцин үйлдвэрлэгчидтэй тохиролцож чадсаны ачаар 15 сая тун вакцин авах гэрээ байгуулжээ. Серби улсын хүн ам долоон сая юм.

Өнгөрсөн хугацаанд Pfizer, AstraZeneca, Sputnik V, Sinopharm вакцинуудаас нийт 3 сая тунг хүлээж авсныхаа 2 саяыг нь дархлаажуулалтад ашиглажээ.

Ийнхүү Серби улс Европ тивдээ вакцинжуулалтын хурдаар тэргүүлэгчдийн нэг болсон байна.

Гэвч өнөөдөр тус улсын эрх баригчдад тулгараад байгаа гол асуудал нь иргэдийн вакцинд итгэл итгэл болжээ.

Хоёрдугаар сард эрчимтэй эхэлсэн вакцинжуулалт одоо удааширч, тариулахаар ирэх хүний тоо цөөрсөн байна. Гуравдугаар сарын дундуур өдөрт 12,000 орчим хүн вакцин тариулж байсан нь анх эхэлж байх үеийнхээс хоёр дахин бага байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Сербийн эрх баригчид ер бусын шийдвэр гаргаж, тус улсад ирсэн гадаадын иргэдийг дархлаажуулахаар болжээ.

Үүний үр дүнд хөрш орнуудаас нь вакцин тариулахаар ирэх хүний тоо нэмэгдсэн байна. Мөн тус улсад суурьшсан гадаадын цагаачдыг хамруулж эхэлжээ.

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич саяхан хэвлэлээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Та бүхнээс вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаачээ гэж би гуйж байна. Бидэнд хангалттай нөөц бий. Бурхны нэрийн өмнөөс гуйж байна” гэж ярьсан юм.

Вакцины эсрэг худал мэдээлэл тарсан нь дархлаажуулалтын эрчийг сулруулсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Би энэ салбарт олон жил ажилласны хувьд худал мэдээ мэдээллийн аюулыг сайн мэдэж байна. Вакцины эсрэг үзэлтнүүдийн өчүүхэн хэсэг хүн амын эргэлзэж байгаа хэсгийн 50 хувийн санааг эргүүлэх чадвартай” гэж Сербийн халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн Предраг Кон ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригчид вакцины эсрэг худал мэдээлэл тараасан таван хүнийг баривчлан саатуулсан байна.

Вакцины талаар худал мэдээ мэдээллийг сошиал орчинд хориглох санааг Сербийн эрүүл мэндийн сайд Златибор Лонкар гаргаж, ерөнхийлөгч Вучич өөрөө иргэдийнхээ нүдэн дээр вакцин тариулж, үлгэр дууриал үзүүлэхээр болжээ.

Гэсэн хэдий ч насан хүрсэн хүн амын 65-80 хувийг вакцинжуулах засгийн газрын төлөвлөгөө биелэхэд хол байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.

Эх сурвалж: AFP

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна