Дэлхий Франц, Герман, Итали улсууд AstraZeneca вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түр...

Франц, Герман, Итали улсууд AstraZeneca вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоолоо

AstraZeneca вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоож байгааг өчигдөр Франц, Герман, Итали улсууд зарлажээ.

Вакцин тариулсан хүмүүсийн дотор цусны бүлэгнэл, цус алдалт, цусны ялтсын тоо хэмжээ буурах зэрэг сөрөг нөлөө гарсантай холбоотой ийм арга хэмжээ авсан байна.

Герман улсад цус бүлэгнэлийн долоон тохиолдол бүртгэгдсэн тул шалгалтын дүгнэлт гартал AstraZeneca вакцин хэрэглэхийг түр зогсоосноо тус улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгджээ.

Герман даяар вакцинжуулалтад хамрагдаад байгаа 1.6 сая хүнтэй харьцуулахад энэ нь бага тоо хэдий ч AstraZeneca вакцинтай холбоотой нь тогтоогдвол аюултай түвшин болохыг тэр хэлсэн байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс мөн ижил шийдвэр гаргаж байгаагаа мэдэгджээ. Европын Холбооны эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг гарсны дараа Франц улс AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглах эсэхийг шийдэх гэнэ.

57 настай хөгжмийн багш вакцин тариулсны дараа нас барсантай холбоотойгоор Италийн Педмонт мужийн прокурорууд өчигдөр 393,600 тун AstraZeneca вакциныг хурааж, дархлаажуулалтад ашиглахыг нь түдгэлзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Дани, Норвеги, Исланд улсуудад AstraZeneca вакцинтай холбоотой эндэгдэл гарсны дараа хэрэглэхээ түр зогсоож байв. Дараа нь Ням гарагт Нидерланд, Ирланд улсууд нэмэгдсэн юм.

Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага AstraZeneca вакцины ач холбогдол нь үүсгэж болзошгүй эрсдлээсээ хавьгүй өндөр тул дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахыг улс орнуудад зөвлөж байв.

Европын анагаах ухааны зохицуулагч дээд байгууллага EMA (European Medicine Agency) өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Европын Холбоо даяар жил бүр олон мянган хүн өөр өөр шалтгаанаар цусны бүлэгнэлтэй болдог. Вакцин тариулсан хүмүүсийн дунд гарсан тохиолдлууд нь хүн амын дунд илэрдэг ерөнхий дунджаас бага байна” гэжээ.

Тус байгууллагын аюулгүй ажиллагааны хороо өнөөдөр буюу Мягмар гарагт шуурхай хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна. Хорооны шийдвэрийг Пүрэв гарагт зарлах ажээ.

AstraZeneca компани өчигдөр гаргасан мэдэгдэлдээ вакциныг нь өнөөдрийн байдлаар 17 сая хүн тариулаад байгаагаас цусны бүлэгнэлийн DVT (Deep Vein Thrombobis) төрөл 15 удаа, Pulmonary Embolism төрөл 22 удаа бүртгэгдсэн нь ерөнхий хүн амын өвчлөлийн дунджаас хамаагүй бага бөгөөд бусад Covid-19 вакцинуудын үед гардаг тохиолдлуудтай ойролцоо түвшинд байгааг тайлбарлажээ.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна