Нийгэм ЖДҮ эрхлэгч иргэнд ₮50 сая, ААН-д ₮500 сая хүртэлх...

ЖДҮ эрхлэгч иргэнд ₮50 сая, ААН-д ₮500 сая хүртэлх 3%-ийн хүүтэй зээл олгоход арилжааны банкууд ямар шаардлага тавих вэ?

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор иргэнд 50 сая, ААН-д /НӨАТ төлдөг/ 500 хүртэл сая төгрөгийг гурван жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй зээлийг маргаашаас эхлэн олгох талаар өнөөдөр Сангийн яам, Монголбанк хамтран мэдээлэл өгсөн билээ. 

Тус зээлийг олгоход тавигдах шаардлагын талаар банкуудын төлөөллүүд мэдээлэл өгснийг нэгтгэн хүргэе. Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг бүх банкууд олгох боломж нээлттэй болохыг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. 

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг “Зээлийн батлан даалтын сан үндсэн хоёр бүтээгдэхүүнтэй. 

  1. Үндсэн батлан даалт 
  2. Төслийн батлан даалт

Өнөөдрийн хэрэгжиж буй үйл ажиллагаа нь үндсэн батлан даалтаар явна. Бид тухайн зээлдэгч нь барьцаа хөрөнгийн дутагдалд орвол батлан даалтыг гурвалсан гэрээний үндсэн дээр хийнэ. Ингэхдээ 60 хүртэлх хувиар батлан даалт гаргах боломжтой” гэв. 

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: 

  • Манай банкны харилцагчдын хүсэлтийг хүлээн авч 50 сая төгрөгийн иргэдэд зориулсан өрхийн болон бичил зээл олгох хөтөлбөрт хамруулсанд баяртай байна. 
  • Хаан банкны хувьд нэгдүгээрт, өмнө нь зээл аваад КОВИД-19-ийн нөлөөгөөр бизнес зогссон, удааширсан зээлүүдээ дахин санхүүжүүлнэ. Тавигдах шаардлагыг www.khanbank.com сайтаас иргэдийн өрхийн зээл хэсгээс харах боломжтой. Хоёрдугаарт, шинээр зээл олгоно. 
  • Манай банк сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй хамтарч ажилласан харилцагч нар буюу  бизнес эрхлэгчийн хандлага, сегментийг судалсан.
  • Барьцаа хөрөнгийн хувьд өрхийн зээл дээр 15 сая  хүртэлх төгрөгт үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө /өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авна/ шаардана. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Ингэхдээ Улаанбаатар хотод 65 хувиар, орон нутагт 50 хувиар үнэлнэ.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үл хөдлөх хөрөнгийг / орон сууцны биш/ 40-70 хувиар үнэлж авна Жишээ нь агуулах, үйлдвэрийн байр, оффисын барилга гэх мэт.  

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: 

  • Төрийн банк ажлын байраа дэмжих зээлд тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба зээлийн хүсэлт авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 846 аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна.
  • Мөн орон сууцны ипотекийн зээл болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж байгаа.
  • Төрийн банкны нийт активын 60 орчим хувь нь зээл, зээлийн бүтээгдэхүүн байгаа. 1.9 их наяд зээлийн 70 орчим хувь нь хэрэглээний зээл эзэлж байна
  • Төрийн банк 500 орчим салбартай бөгөөд эдгээр бүх салбартаа хүсэлтийг авна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав:

  • Хас банк илүү иргэдийн зах зээл, бичил бизнес эрхлэгчдийг олон жил дэмжиж ирсэн. Үргэлжлүүлэн дэмжиж явахаар стратегийн төлөвлөгөөнд тусгасан бөгөөд харилцагчдаа нэн даруй 3%-ийн хүүтэй зээлд хамруулахаар ажиллаж эхэлсэн.
  • Манай банктай харилцагч 20 мянга гаруй хувиараа бизнес эрхлэгч, 500 гаруй Жижиг дунд үйлдвэрлэгч бий. Эдгээр харилцагчийнхаа хүсэлтийг хүлээж аваад эхэлсэн. Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар 2,000 гаруй хүсэлтээ ирсэн.
  • Хас банкны харилцагч нартаа 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн эргэлтийн хөрөнгийг барьцаалдаг. Харин түүнээс дээш  бол хөдлөх хөрөнгө барьцаалдаг журамтай. Нэгэнт та манай банкны харилцагч бол нэмэлт шаардлага тавихгүй.
  • Харин хөдлөх хөрөнгө дутсан тохиолдолд Зээлийн батлан даалтын сантайгаа хамтраад ажиллахад бэлэн.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна