Дэлхий АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хамгаалах цэргүүдийг Холбооны Мөрдөх...

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хамгаалах цэргүүдийг Холбооны Мөрдөх Товчоо шалгажээ

Лхагва гарагт болох АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангах ажил түүхэнд байгаагүй өндөр түвшинд хэрэгжиж байна.

Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд гарсан үймээнийг давтахгүйн тулд энэ удаа нийслэл Вашингтон хотын хамгаалалтыг чангатгаж, замуудад хаалт хориг босгох, төмөр хашаа, тор татах зэрэг ажлуудыг хийжээ.

Энэ удаа үндэсний гвардын 25,000 цэргийг хамгаалалтад дайчилсан нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын тангарагийн ёслолын үед дайчилсан цэргийн тооноос хоёр дахин өндөр байна.

Үүнээс гадна хамгаалалтад ажиллах цэргүүдийн дотроос халдлага гарахаас сэргийлж, тэдгээрийн намтар түүх, гэмт хэрэг, терроризмтай холбогдож байсан эсэх баримтыг Холбооны Мөрдөх Товчооныхон нарийвчлан шалгажээ.

Дотроос нь халдлага гарвал ямар арга хэмжээ авах, халдлага үйлдэгчийг яаж таних зэрэг дадлага сургуулилалтад Үндэсний гвардын цэргүүдийг хамруулсан байна.

Холбооны Мөрдөх Товчоо өнгөрсөн онд армид алба хааж байсан болон одоо алба хааж байгаа нийт 68 хүний экстремист үйл ажиллагааны талаар Пентагонд анхааруулж байжээ.

Капитолын ордонд гарсан үймээнд оролцсон армийн хоёр алба хаагчийг саяхан баривчилсан байна.

Лхагва гарагт болох Байдены тангарагийн ёслолд одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон экс ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар оролцох юм.

Ёслолын үеэр Лэди Гага, Женифер Лопез нарын поп одод ая дуугаа өргөхөөр болжээ. 

Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн тангарагийн ёслолыг урьд урьдынхаас цөөн хүний оролцоотой зохион байгуулахаар болсон байна.

Зөвхөн нийслэл Вашингтонд биш, АНУ-ын бүх мужуудын нийслэлд харуул хамгаалалтыг чангатгаж, ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн зүгээс үүсгэж болзошгүй үймээн самуунаас уръдчилан сэргийлэх арга хэмээ авчээ.

Албан тушаалаасаа бууж буй ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хэдэн өдөрт амжиж 100 гаруй хүнд өршөөл үзүүлэх гэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ням гарагт тэрбээр охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер болон зөвлөхүүдтэйгээ уулзахдаа өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтыг гаргасан гэнэ.

Трамп нь сүүлийн 150 орчим жилийн хугацаанд залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Хамгийн сүүлд 1869 онд ерөнхийлөгч Эндрью Жонсон өөрийн залгамжлагч Улисс Грантын ёслолд оролцоогүй юм.

Харин Трамп маргааш өглөө Жоинт Бэйс Эндрьюс баазад цэргийн найрал хөгжим, улаан хивстэй үдэлтийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон тухай мэдээлж байна.

Тэрбээр эндээс нисэх онгоцоор шууд Флоридагийн Палм Бич дэх өөрийн хувийн амралтын газарт очиж, төвхнөх ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна