Нийгэм "Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт мэдээлнэ"

“Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт мэдээлнэ”

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сары 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар УОК-ын өчигдрийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад “Энэ долоо сүүлээр, Ням гарагт Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа хөл хориог сунгах эсэх талаар тодорхой мэдээлэл өгнө.

Эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлах хугацаа нь энэ долоо хоногийн сүүлээр гэсэн үг. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариуллаа. 

COVID-19 цар тахлын тохиолдол дотоодод бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 3,550 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авсан судалгааны дүнгээ өчигдөр танилцуулсан.

Тус судалгаанаас харахад, бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын 12-ноос хойш 7,645 ажлын байр цөөлсөн байна. 

Хэрэв “хөл хориог 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгавал 432,600 ажлын байр цөөлнө. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунгавал 505,060 ажлын байр цөөлнө” хэмээн судалгаанд оролцогчид хариулжээ. 

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна